Утас/факс : (976)-9911-0019, (976)-9990-0019, (976)-7000-0019 | Е-Майл: sales@geforcemotors.mn
. НҮҮР ХУУДАС БИДНИЙ ТУХАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛДАА СЕРВИС ҮЙЛЧИЛГЭЭ ХОЛБОО БАРИХ

Ерөнхий захирал Л.Батсайхан
ЗАХИРАЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Манай компанийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе.

        Татах Хүч Моторс ХХК нь 2006 онд авто засвар, сэлбэг, автомашин худалдааны чиглэлээр байгуулагдан, BMW, Toyota Land Cruiser маркийн автомашины засвар үйлчилгээг авто засварын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон авто салонд мэргэшсэн инженер техникийн ажилтнуудаар чанартай, өндөр түвшинд, найдвартай гүйцэтгэж байна.

        Бид автомашины аюулгүй байдал, найдвартай ажиллагааны үндэс болсон сэлбэг хэрэгслийн чанарт онцгой анхаарч ажилладаг бөгөөд 2014 оноос эхлэн Австрали улсын Carrolls Springs компанийн алдарт EFS брэндийн амортизатор, пүрш, нум болон бусад дагалдах эд ангийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна.

        Биднийг сонгон ирж итгэж үйлчлүүлдэг нийт үйлчлүүлэгчид болон бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг гадаад дотоодын түнш байгууллага, хувь хүмүүс та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс талархаж явдгаа илэрхийлж, чин сэтгэлийн мэндчилгээ илгээж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.